Юуны өмнө бидний хэсэг нөхөд хоорондоо цаашлаад хүссэн хэн бүхэн нь бидэнтэй чөлөөтэй мэдлэг, мэдээлэл, санал бодлоо ЭХ ХЭЛ -ээрээ ҮНЭН амарханаар солилцох боломжийг бүрдүүлж ийм сайхан БЛОГ хэмээх үнэгүй вебийг үүсгэж байгаа Банжиг.Нээт -ийнхэндээ талархая. Илүү сайнаар цааш хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Наадмын талаар дараа уулзахдаа нэг сайхан ярьж болох боловч БЛОГ-оороо бүүр сайханаар яримаар санагдаад...
За найзуудаа. Наадмаар яажшүүхэн баярлав даа. Нээг сайхан ярилцая л даа.
БӨХ: Барилдаж ноцолдсон хүн байна уу? Эсвэл дэмжиж тэтгэсэн хүн байна уу? Энд цолны найраа хэрхэн хийсэн талаараа нээг сайхан яриач. Миний хувьд цэнгэлдэхэд угаасаа УВС гэхээр ойлгомжтой Гантогтох, Ганбат, Одгэрэл...Бямбажав гээд хэдээ дэмжээд л хувцасныхаа захыг мушгиад суулаа. Бардаггүй ээ дээ. Хатуухан хэлэхэд бяр нь дууссан уу? тоолдог дууссан уу? бүү мэд ... буянаараа л болог. цаана нь өчнөөн сайхан залуучууд байна даг. Ер нь нутгийнханаа дэмжиж хардаг нь монголын ёс болоод байгаа биз дээ. За тэгээд бусад нутгийн том цолтонгууд адилдаа адилдаа. Сайхан барилдаан үзэхэд тэр жилийн хийморь сэргэх шиг болдог. Энэ жил харин ч дэмий харж суулаа. За тэгээд Өсөхөө ч ёстой харин гүрийдэг этгээд байна шүү. Миний мэдэхийн энэ жилтэйгээ нийлээд 3 дахиа начны даваанд ойчоод гүрийж байна. Энэ жил яагаад ч цэнгэлдэхэд байгаа багаар бодоход 20000 ширхэг нүдийг, тэр олон камерийг гүрийгээд дийлсэнгүй дээ гэж.
"Наадам хэр болов? Нэг сайхан ярилцая л даа." цааш унших »